СБД- ийн 7- р хороо 135 -р цэцэрлэгийн хүүхдэд багачуудад тус хорооноос сонгогдсон Төлөөлөгчид тоглоом хандивлав

2023-2024 оны хичээлийн жилд багш, сурган хүмүүжүүлэгч, хүүхэд багачууддаа сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. СБД- ийн 7- р хороо 135 -р цэцэрлэгийн хүүхдэд багачуудынхаа оюун ухаан, бие бялдрын хөгжилд хөрөнгө оруулалт хийж, хүүхэд багачуудыг эрүүл чийрэг иргэн болгоход хувь нэмрээ оруулахаар тус хорооноос сонгогдсон төлөөлөгч Э.Ганбат, Л.Отгонцэцэг нар 114 ширхэг спортын иж бүрдэл, даавуун тоглоомуудыг хандивлалаа.

Цэцэрлэгийн нийт хамт олны сурган хүмүүжүүлэх их үйлсэд нь амжилтын дээдийг хүсэж, бяцхан хүүхдүүддээ гэгээн сайхан ирээдүйг хүсэн ерөөе.